Радар нь Сэйфбит компанийн мэргэжилтнүүд нээлттэй эхийн системүүд дээр суурилан хөгжүүлсэн сервер системүүдийг хянах онлайн систем юм. Тухайн байгууллагын гадаад сүлжээнд байрлах сервер системүүдийн цахим аюулгүй байдлыг тогтмол хугацаанд шалгаж, шинээр илэрсэн халдлагуудад өртөх боломжтой эсэхийг цаг алдалгүй тодорхойлно.