Туршигч


Туршигч үйлчилгээ нь Сэйфбит компанийн туршлагатай мэргэжилтнүүдээр байгууллагынхаа мэдээллийн системүүдийн аюулгүй байдлыг шалгуулж, шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, тусламжийг биечлэн авах боломжтой онцлог үйлчилгээ юм. Байгууллагын вэб, мобайл аппликейшн, утастай болон утасгүй сүлжээг дангаар нь шалгуулж болохоос гадна цогцоор нь шалгуулах боломжтой.


Вэб
Вэбийн туршин шалгалтаар цахим аюулгүй байдлын түгээмэл алдаануудыг шалгахаас гадна бэлэн автомат системээр шууд илрүүлэх боломжгүй бизнес логик, хандах эрхийн хязгаарлалтыг давах, илэрсэн бодит алдаанаас улбаалан ямар эрсдэл үүсч болохыг тодорхойлох гэх мэт нарийн төвөгтэй асуудлуудыг илрүүлэх боломжтой.

Мобайл аппликейшн
Мобайл аппликейшний аюулгүй байдлын шалгалтаар хувийн болон байгууллагын чухал мэдээлэл алдагдах боломж байгаа эсэх, үндсэн үйл ажиллагаанаас ангид зохисгүй үйлдэл хийдэг эсэх, мобайл аппликейшнтэй хоршин ажилладаг бусад системүүд дээр цахим эсрдэл үүсч болох эсэхийг тодорхойлох боломжтой.

Сүлжээ
Сүлжээний аюулгүй байдлын шалгалтаар байгууллагын сүлжээнд дурын төхөөрөмж холбогдох боломжтой эсэх, сүлжээний нэвтрэх эрхийн баталгаажуулалт найдвартай эсэх, утасгүй сүлжээгээр дамжуулан байгууллагын бусад сүлжээ рүү хандах боломжтой эсэх, сүлжээг дундаас нь чагнах боломж байгаа эсэх, сүлжээний төхөөрөмжүүд дээр аюулгүй байдлын тохиргоо зохистой түвшинд хийгдсэн эсэх гээд олон зүйлийг илрүүлэх боломжтой юм.


Туршигч үйлчилгээ авахыг хүсвэл бидэнтэй доорх сувгаар холбогдоно уу