Моно нь Сэйфбит компанийн хөгжүүлсэн вэбийн аюулгүй байдлыг шалгах онлайн систем юм. Манай систем нь вэбүүдэд, тэр дундаа Монголын вэбүүдэд тохиолддог түгээмэл алдаа, цоорхойнуудыг шалгана. Системийг та хэзээ ч, хаанаас ч ашиглах боломжтой бөгөөд ямар нэг нэмэлт програм татах, суулгах шаардлагагүй.
Хэрэглэхэд хялбар
Моно нь онлайн систем тул ашиглахын тулд ямар нэг програм хангамж татаж суулгах, техник хангамж бэлдэх шаардлагагүй бөгөөд зөвхөн үйлчилгээ авах эрхээ баталгаажуулснаар хаанаас ч, хэдийд ч ашиглах боломжтой юм.
Түгээмэл бүх алдааг шалгана
Вэб хөгжүүлэгчдийн нийтлэг гаргадаг Cross Site Scripting, SQL injection, command injection, file inclusion, directory traversal болон бусад алдаа, цоорхой байгаа эсэхийг тодорхойлох.
Монгол бүтээгдэхүүн
Монгол мэргэжилтнүүд өөрсдийн 5-6 жилийн туршлагад үндэслэн хөгжүүлсэн систем тул Монголын вэбүүдэд тохиолддог нийтлэг алдаа, цоорхойг бусад ижил төрлийн системүүдээс илүүтэй илрүүлнэ.
Өрсөлдөхүйц
Алдааг илрүүлэх чадамж, худал мэдээлэл багатай чанар, үйлчилгээний ойлгомжтой, амар хялбар байдал, үнийн хувьд ижил төрлийн гадаадын системүүдтэй өрсөлдөхүйц бөгөөд Монгол бүтээгдэхүүн тул зарим зүйлсээрээ давуу талтай.
Дэлгэрэнгүй тайлан
Шалгалтын явц, шалгалтын үр дүнд илэрсэн алдаанууд, тэдгээрийг засч, сайжруулах шийдэл, алдааны талаарх дэлгэрэнгүй тайлбар зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар тайлагнана.
Хуваарьт шалгалт
Маш завгүй, ачаалал ихтэй, олон хэрэглэгчтэй вэбүүдийн хувьд үйлчилгээний оргил цагаар системдээ нэмэлт ачаалал үүсгэхгүйн тулд оройн цагаар шалгах эсвэл тодорхой давтамжтайгаар вэбээ шалгах сонирхол байж болох тул бид хэрэглэгч өөрийн хүссэн үедээ, шаардлагатай давтамжтайгаар шалгалтыг явуулах хуваарь зохиох боломжийг бүрдүүлсэн.