terminal
Моно

Моно


Моно нь Сэйфбит компанийн хөгжүүлсэн вэбийн аюулгүй байдлыг шалгах онлайн систем юм.

Манай систем нь вэбүүдэд, тэр дундаа Монголын вэбүүдэд тохиолддог түгээмэл алдаа, цоорхойнуудыг шалгана.

Системийг та хэзээ ч, хаанаас ч ашиглах боломжтой бөгөөд ямар нэг нэмэлт програм татах, суулгах шаардлагагүй.


Дэлгэрэнгүй


Туршигч


Сэйфбит компанийн мэргэжлийн баг танай байгууллагын вэб, мобайл аппликейшн, сүлжээнд учирч болзошгүй цахим эрсдлүүдийг тодорхойлж, тэдгээрээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлнэ.

Уг үйлчилгээ нь бэлэн програм, онлайн системүүдээр илрүүлэх боломжгүй эрсдлийг илрүүлж, зөвхөн магадлан баталгаажсан, бодит эрсдлийн мэдээллийг тайлагнадгаараа давуу талтай.


Дэлгэрэнгүй


Радар


Радар нь сервер системүүдийг хянах зориулалттай Сэйфбит компанийн мэргэжилтнүүд нээлттэй эхийн системүүд дээр суурилан хөгжүүлсэн онлайн систем юм.

Тухайн байгууллагын гадаад сүлжээнд байрлах сервер системүүдийн цахим аюулгүй байдлыг тогтмол хугацаанд шалгаж, шинээр илэрсэн халдлагуудад өртөх боломжтой эсэхийг цаг алдалгүй тодорхойлно.


Дэлгэрэнгүй


Шинжээч


Шинжээч нь цахим халдлагад өртсөн, өртсөн байж болзошгүй мэдээллийн системүүд дээрээс халдлагын ул мөр, шалтгаан, халдлагад ашигласан арга техник зэргийг олж илрүүлэх үйлчилгээ юм.

Үйлчилгээний хүрээнд системийн болон вэбийн лог шинжлэх, системийн хатуу дискний хуулбарыг авч шинжлэх, сүлжээний пакет шинжлэх зэрэг үйл ажиллагааг хамруулна.


Дэлгэрэнгүй


Бидний тухай


Сэйфбит ХХК нь байгууллага болон хувь хүмүүсийн бизнесийн цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон төрлийн үйлчилгээг үзүүлэхээр байгуулагдсан бөгөөд үйлчлүүлэгчдийг цахим эрсдлээс ангид байлгахыг зорин ажиллаж байна.

Манай компанид мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр дагнан бэлтгэгдсэн өндөр ур чадвартай, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сертификаттай, олон жилийн дадлага туршлагатай залуусаас бүрдсэн хүчирхэг баг ажилладаг.

Бид үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог тул таны цахим мэдээллийн аюулгүй байдлын аливаа асуудлыг шийдэх хамгийн зөв сонголт байх болно.